Өнгөрсөн даваа гаригийн орой “Жаст”-ын Ш.Батхүүг хорьсон билээ. Түүнтэй холбогдуулан өнөөдөр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “50 бум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон Газрын тосны дарга асан Амарсайханыг сахартай байхад мөрдөнд хийж байгаад нас баруулж байв. Амарсайхан нас бараад том гэмт этгээдүүд хэргээ түүнд үүрүүлээд, эрлэг тийш явуулсан түүхтэй.
Түүнтэй адилхан үйл явц “Жаст”-ын Батхүүд тохиолдох вий. Ш.Батхүү олон жилийн турш сахарын өвчтэй, эмчлүүлж явааг нь мэднэ. Хэрвээ энэ хүн нас барвал Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар сугараад үлдэнэ. С.Баяр, Г.Алтан, Ц.Нямдорж нарын холбоос ч бүдгэрч үгүй болох биз.
“Эрдэнэт үйлдвэр” жинхэнэ утгаараа хятадуудын мэдэлд очно. Ш.Батхүүг шоронд хийх нь зөв. Гэхдээ нас баруулж болохгүй гэдгийг хууль хяналтынхан анхаарч байгаа биз. Энэ хүнийг үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ” гэжээ.
Эх сурвалж: Medee.mn
1 comment
Jargalsaihan ch yag yneniig hellee dee.Horoljihov dee.