Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргажээ.
Бэлчээрийн даац хамгийн муу байгаа аймгуудаас Хэнтий аймаг тэргүүлж байна. Тус аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгосон, түүнчлэн бэлчээрийн даац долоо дахин хэтэрсэн зэргээс шалтгаалж орон нутагтаа ашигт талтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байх шийдвэрийг аймгийн ИТХ-аас гаргасан байна.
Өөрөөр хэлбэл инхэнх нутгийн 80 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг анхааруулж байна.