“Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага Баянгол дүүргийн цагдаагийн хэсэгт өнгөрсөн долоо хоногт иржээ. Уг дуудлагын дагуу тус дүүргийн нэгдүгээр хэсгийн цагдаа нар очиж шалгалтын ажиллагааг явуулан, бусдын амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоосон байна.

Уг этгээд нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан бөгөөд хүзүүн тус газартаа гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэжээ. Сүүлийн үед ийм төрлийн хэрэг гарах болсныг цагдаагийн байгууллагаас ханхаарууллаа. Залуучууд уурын мунхаг, ухамсаргүй байдал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаа хохироох эрсдэлтэй болчимгүй үйлдэл хийж байгаа нь харамсалтай байгааг тэд хэлж байна.

By updown

One thought on “Найз охинтойгоо муудалцаад амиа хорлохыг завджээ”
  1. Тэнэг гаруудыг тэр чигэр нь явуулах хэрэгтэй. Халхын охид олон гэдгийг ухаж ойлгох болоогүй л дээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн