Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипал болон түүний охин Юлия нар өнгөрсөн долоо хоногт Их Британийн Солсбери хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдож, яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Шинжээчид тэднийг сэтгэцэд нөлөөлөх химийн хорт бодисын халдлагад өртсөн болохыг тогтоосон байна. Одоогоор биеийн байдал хүнд байгаа аж.
Сергей Скрипалын хувьд улс төрийн орогнолоор Их Британид сүүлийн 8 жил амьдарч байсан юм. 2006 онд Их Британийн талд тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр ОХУ-ын шүүхээс 13 жилийн хорих ял сонссон, 2010 онд АНУ болон ОХУ-ын хоорондох тагнуулын солилцооны дараа Их Британи түүнд улс төрийн орогнол олгосон юм.
Их Британид энэ төрлийн халдлага гардаг боловч хамгийн тайван хот гэгддэг Солсбери хотод ийм төрлийн халдлага гарсан нь яг энэ тагнуулыг устгахад чиглэгдсэн байж болзошгүй гэж сэжиглэж байна. Тиймээс ч дахин халдлага гарахаас сэргийлж, харуул хамгаалалтыг нэмэгдүүлж, хэрэгт мөрдөн шалгалт явуулахын тулд 180 гаруй цэргийн албан хаагчийг дайчилсан байна.
1 comment
эх орноосоо урвасан хүнд амьдрах орон зай байх ёсгүйг харуулсан л байна юунд нь гайхаав.