Нийтийн тээврийн хөлс картын системд шилжлээ

Нийтийн тээвэртэй холбоотой гомдол, санал, асуудлууд их гардаг. Ялангуяа иргэд бэлэн мөнгөний хайрцганд дутуу, тал мөнгө хийх нь хэвийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж иргэдийг бэлэн мөнгөөр биш зөвхөн картаар зорчуулахаар болжээ. Энэ асуудлаар маргааш (2017.03.24) Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн удирдлага 14:00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийхээр боллоо.