Бид амьдралынхаа 1/3 хугацааг унтаж, зүүний ертөнцөд өнгөөрдөг. Ингэж унтаж амрах нь хэр эрч хүчтэй, эрүүл чийрэг байхад нөлөөлдөг билээ. Тиймээс мэргэжилтнүүд хэрхэн зөв унтах тухай зөвлөмж гаргажаээ. Шөнө сэрэх, нойр хүрэхгүй байх, хөл гар бадайрах зэрэг нь буруу байрлалаар унтаж , ямар нэг эрхтэнээ дарж унтах, цусны эргэлтийг удаашруулсанаас болох нь бий.
1. Ийм байрлаар унтах ходоод болон мөрөнд хүнд ачаалал ирдэг. Тиймээс үүний оронд дээшээ харж хэвтээд, гэдсэн дээрээ дэр тавьж, гараа мөн эвтэйхэн байрлуулаад үзээрэй. Толгой доороо нимгэн дэр тавихаа мартаж болохгүй болохгүй. Ингэснээр мөр болон ходоод амарч хонох болно. Хэрвээ та дээшээ харж хэвтэх боломжгүй, таагүй санагддаг бол өвдгөө хагас нугалан хэвтэж болох юм. Мөн хажуу тийш харж хэвтэх бол хоёр хөлнийхөө хооронд дэр хавчуулаад тохирсон дэр дэрлэж хэрэгтэй. Гол нь гараа дэрлэхгүй сул байлгах нь чухал.
2. Хэт зөөлөн орон дээр унтах нурууны муруйлт үүсгэдэг. Тиймээс зөөлөн орон дээр доошоо харж унтах нь буруу. Харин дээшээ хараад хөл доороо дэр ивэж өгвөл маш тухтай байхаас гадна, бие сайн амрах болно. Бэлхүүс доороо алчуур ороогоод тавьж болох бөгөөд энэ нь муруйлт үүссэн бол эргэн сэргээж, нуруунд сайн нөлөөтэй.
3. Бөх унтаж, сайхан амархад хүзүүний байрлал хэрхэн унтаж байгаагаас шалтгаална. Тиймээс хүзүүгээ амраахад хамгийн тохиромжтой байрлал бол дээшээ харж хэвтээд толгой доороо тохирох өндөртэй дэр дэрлэж, хоёр гар доороо тус бүр дэр эвнэ. Хэрвээ танд хажуу тийш харж унтах илүү санагддаг бол 15 см- аас өндөргүй дэр дэрлэвэл сайхан амарна.
4. Унтхынхаа өмнө компьютер, гар утсаа оролдохгүй байх хэрэгтэй. Хэрвээ унтах хүртлээ ашиглавал тархи, бие бүрэн амарч чаддагүй. Түүний оронд ном унших нь илүү дээр. Мөн унтахаасаа өмнө хамгийн багадаа 6 цагийн турш шоколад, кофейн агуулсан зүйлс, хар цай, кокс хэрэглэж болохгүй. Нойр хулжих, шөнө ахин дахин сэрэх шалтгаан болдог. Өглөө оройдоо дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж, бөх унтаж, сайхан амрахад тун эерэг нөлөөтэй байдаг юм байна шүү.
5. Архины төрлийн зүйл унтахынхаа өмнө хэрэглэхгүй байх. Учир нь хүний биеийн усны тэнцвэрийг алдагдуулж, шөнө ахин дахин сэрэхэд хүргэдэг. Мөн өрөөний халууныг тохируулах хэрэгтэй. Хамгийн тохиромжтой халуун бол 20-22С юм. Хэт халуун бол хүн сайн амарч чаддагүй. Харин хэт сэрүүн унтвал биеийн эсэргүццэл муудах магадлалтай байдаг.
6. Өглөө сэрэхэд хэцүү байдаг уу? Тэгвэл амралтын өдөр ч байсан хамаагүй өдөр бүр яг нэг цагтаа сэрүүлэг тавь. Ингэснээр тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрдэг болно.