Хувийн хэвшлийн хийж чадах ажлыг төр булаалдах шаардлагагүй гэдэг. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд соёл урлагийн салбараас авахуулаад улс, нийслэлийн өмчид бүртгэлтэй олон байгууллага, барилга байгууламжийг хувьчилж байв. “Тэнгис”, “Ард” кино театр гээд нэр цохвол урт дараалал үүснэ. Тэр байтугай хүүхэд, залуусыг гэгээрүүлэх “шидтэй” номын сангийнхаа барилгыг цэнгээний газрын зориулалтаар хувьчилсан түүхтэй.
Энэ мэт харалган шийдвэр гаргахдаа дарга нар богино хугацаанд шаламгай ажилладаг. Харин хэн нэгэн эрхтэн, дархтны ашгийн төлөө бус, ард иргэдийн төлөөх шийдвэр гаргахдаа дэндүү хойрго. Нийслэлийн удирдлагын үйл ажиллагаа, хөгжлийн бодлого нь иргэдээ бус, ашгаа боддогийг нотлох нэгэн жишээ нь Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв болов.
Монгол хүмүүсийн дунд түгээмэл тархаж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод буй эмгэг нь элэгний өвчлөл. Аюулын харанга дэлдээд буй эл өвчнийг дарахаар төр, засгаас “Элэг бүтэн Монгол” гэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр нийслэлийн удирдлага Улаанбаатарт төдийгүй Монголд ганц байдаг, “Хатанбаатарын” гэдгээр олонд танигдсан элэг судлалын клиник төвийн “амыг барихаар” эргэлт буцалтгүй шийджээ.
БАЛГАСАА ЗАСУУЛАХ ОВЖИН МЭХ НЬ
МЕНЕЖМЕНТИЙН ХУВЬЧЛАЛ БАЙВ УУ
1989 оноос ардын эмчилгээний кабинет хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус төв нь 1991 онд АДХГЗахиргааны харьяа эмнэлэг, 2000 онд нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” болсон түүхтэй. Ингээд 2008 онд нийслэлийн Өмч хувьчлалын комисстой гурван жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж, энэ хугацаандаа “Хангалттай” гэсэн дүгнэлт авсан байна.
Гэвч тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаяр менежментийн хувьчлалыг дуусгавар болгохоос татгалзан, цааргалжээ. Тэрбээр ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргаж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаагаа ч тайлбарлаагүй гэнэ. Түүний дараагаар хотыг удирдах болсон Э.Бат-Үүл ч уг асуудлыг шийдэхээс татгалзсан гэнэ. Ингэхдээ 2014 онд тухайн байгууллагад үйл ажиллагааг нь шалгах ажлын хэсэг оруулж, менежментийн гэрээний биелэлтийг үзээгүй хэрнээ “Гэрээний биелэлт хангалтгүй. Менежментийн гэрээг цуцал” гэсэн захирамж гаргажээ.
Сувиллын барилга 2008 онд тоногдож, сүйдсэн байсныг ингэж засчээ
Энэ бүхний эцэст нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан хууль хэрэгжүүлэхээс татгалзаж буйгаа өөрсдийнхөөрөө тайлбарлаж, дарга нартаа буруу ойлголт өгөн, анх байгуулсан гэрээг хуулийн дагуу дуусгахгүй удааснаар клиник төвийнхөн багагүй хохирол амсав. Тус төвийнхөн эрүүл мэндийн даатгалаар буюу иргэдээс нэг ч төгрөг авахгүй өвчтөнөө эмчилж өгдөг. Уг нь нийслэлийн төсөвт байгууллагынхан тодорхой хэмжээгээр үйл ажиллагааны зардал хотоос авах ёстой ч гэрээ сунгаагүй, хэрхэх нь тодорхойгүй гэх шалтгаанаар санхүүгийн дэмжлэгийг зохих ёсоор нь үзүүлэхээ больжээ.
Үүнээс гадна сувиллын эзэмшлийн газар жилээс жилд багасаж, эргэн тойронд нь барилга барих болов. Зайсан дахь алга дарам газар багагүй үнэ хүрнэ гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс эмнэлэг, сувиллын үйл ажиллагааг доголдуулж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа нь сувиллын эзэмшил газрыг нь худалдахаар санаархаж буйн илрэл ч гэж болох аж.
Уг нь үе үеийн хотын дарга нар сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас танаж барилга барихыг хориглодог уламжлалтай. Гэвч тэдний захирамж амьдралд хэрэгждэггүйг энүүхнээс мэдэж болохоор. Мөн нурах дөхсөн балгасаа засуулахын тулд Элэг судлалын клиник төвийг ашиглаж, менежментийн хувьчлал явуулж, дараа нь өөрсдөд нь өндөр үнээр худалдахаар санаархсан гэж хардаж болох нь.
ХЭНБУГАЙ Ч ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ. ГЭВЧ…
Дээрх маргааныг дэнслүүлэхээр Элэг судлалын клиник төвийнхөн гурван шатны шүүхэд хандсан аж. Шат шатны шүүх уг асуудлыг хэлэлцээд “Хотын удирдлага буруу шийдвэр гаргажээ. Эмнэлгийн менежментийн хувьчлалыг гэрээнд заасны дагуу дуусгавар болгох нь зүйтэй” хэмээн шийдсэн байна. Гэвч нийслэлийн удирдлага Улсын дээд шүүхийн шийдвэрийг үл ойшоож, таг дуугүй сууна.
Иргэдийн эрүүл мэндээр дэнчин тавьж, клиник төвийн үйл ажиллагааг ямар шалтгаанаар доголдуулж байгааг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасангаас тодруулахад “Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн юм биш. Үнэ тохиролцож чадахгүй байгаа юм. Тус төв нийслэлийн төсвөөс татаас авдаггүйтэйгээ ижил барилга ашигласан гэж орлого ч төвлөрүүлдэггүй. Долоон жил гэрээгээ сунгаагүй учир бид нийслэлийн өмчийг үнэгүйдүүлэхгүйн тулд худалдах шаардлагатай.
Ингэхдээ тухайн барилгын зах зээлийн үнэлгээг тогтоох шаардлагатай. Одоогийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 1.5-1.7 тэрбум төгрөг хүрнэ. Элэг судлалын төвийн барилгыг энэ үнээр нь ав гэсэн боломж олгосон ч тохиролцож чадаагүй. Тус байгууллага анх тэр барилгад ороход зах зээлийн үнэлгээ 800 гаруй сая төгрөг байсан юм билээ.
Зарчмын хувьд 10 жилийн дараа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг дахин хийх шаардлагатай. Гэтэл тус байгууллага дахин үнэлгээ хийхийг эсэргүүцэж, анх гэрээ байгуулахад тогтоосон үнээр нь худалдаж авна гэдэг” хэмээн тайлбарлав.
Тэгвэл Элэг судлалын клиник төвийнхөн доорх хоёр үндэслэлийг баримт түшиглэн тайлбарласан юм. Тэд “Гэрээнд Ч.Однасан даргын ярьсан шиг менежментийн хувьчлалд үнэ тохиролцох тухай заалт огт байхгүй. Харин менежментийн хувьчлалын үнийг хэзээ хаана, хэн яаж тогтоохыг тусгасан байдаг. Үүний дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан өөрсдөө хөндлөнгийн аудитын үнэлгээ хийлгэсэн. Эмнэлэг өөрсдөө үнэлгээ хийлгээгүй, үнэ тогтоогоогүй.
Бид Ясны сүрьеэгийн эмнэлгийн ашиглаж байсан, 10 жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй барилгад хөрөнгөө оруулсан. Тухайн үед уг барилга хаалга, цонх, дээвэргүй, хөгц мөөгөнцөрт идэгдсэн, гэрэл цахилгаан, халуун, хүйтэн усгүй байв. Түүнийг засаж, тордохын тулд клиник төвийнхөн өнгөрсөн хугацаанд 680 сая төгрөгийн хөрөнгө оруулсан юм. Тухайн үед сувилалд хувийн хөрөнгөөр их засвар хийгээд хүлээлцсэн акт, уг барилгын балансын үлдэгдэл дүн зэргийг зах зээлийн үнэ нь 800 гаруй сая төгрөг байсан гэж Ч.Однасан дарга ярьсан шиг байна.
Ингээд хуулийн дагуу хувийн хөрөнгө оруулалт хийлгэж, хүлээж авчихаад буцаагаад хөрөнгө оруулсан хүнд нь зах зээлийн үнээр үнэлж өгөх аргаа гүйцэлдүүлэхийн тулд нийслэлийн өмч үнэгүйдэх нь байна гэж тайлбарлах юм. Төрийн нэрийн өмнөөс ярьж байж хуульд байхгүй зүйл хэлж болохгүй шүү дээ. Тэгээд ч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд дахин үнэлэх тухай заалт байхгүй. Хэрэв дахин үнэлбэл сувиллын хувийн хөрөнгө оруулалтын дүн, энэ хувьчлалын гол нөхцөлөөр үүрэг болгосон “Нэмэлт хөрөнгө оруулалтын үнийн дүн” зэрэг адилхан өсөх болно.
Тэгэхээр Ч.Однасан даргын хэлээд байгаа “Хөрөнгө дахин үнэлэх, үнэ тохиролцох, зах зээлийн үнээр үнэлэх, өмч үнэгүйдэх гээд байна” гэх зэрэг нь бүгд утга учиргүй зүйл болоод байгаа юм. Мөн тэрбээр долоон жил гэрээгээ сунгаагүй гээд биднийг буруутай мэтээр ойлгуулж байна. Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын “Нэг жилээр сунгаж ажиллуулах” заалтыг бид хууль зөрчсөн заалт гэж үзсэн. Учир нь дээр дурдсан хууль болон менежментийн гэрээнд хувьчлалыг гурван жилийн хугацаатай байна гэж тусгасан.
Үүний дагуу заасан хугацаанд бид үүргээ биелүүлж, дүгнүүлсэн. Мөн гэрээг нэг жилээр сунгах гэдэг заалт илт хууль бус байсныг Улсын дээд шүүх тогтоосон юм. Нөхцөл байдал ийм байхад нийслэлийн удирдлага шүүхийн шийдвэрийн эсрэг ажиллаад байгаа. Үүний нэг тодорхой жишээ нь “Гэрээгээ долоон жил сунгаагүй” хэмээн буруутгаж буй явдал” гэв.
Хотын удирдлагын хууль бус эл үйлдлээс болоод тус эмнэлэг, сувиллынхан өнгөрсөн хоёрдугаар сард дансыг нь хаасны улмаас ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүйд тулсан удаатай. Элэгний эмнэлгийн үйл ажиллагаагаа явуулдаг барилгын тал нь “Барилгачин” зочид буудалд хувьчлагдсаныг мэдсээр атал нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан эмнэлэг нь бас нэг том объектыг бүхэлд нь эзэмшиж байгаа гэсэн ойлголт олон нийтэд өгч, тус эмнэлгийг харлуулах гэсэн үйлдлийн ард хэн нэгний ашиг сонирхол байгаа нь илт.
Уламжлалт анагаах ухааныг европын эмчилгээтэй хослуулсан ганц эмнэлгийнхээ хаалгыг барихаар улайран давшлаад, буруутгах гэж буй нь түүнийг нь нотлох биз ээ. Уг нь эмнэлэг, сувилал гэдэг бол үйл ажиллагааг нь мэргэжлийн баг явуулж, байр барилгад нь үйлчлүүлэгч, эмчлүүлэгчид өдөр шөнөгүй холхиж байдаг газар гэдгийг хүн бүхэн мэддэг шүү дээ.
23 comments
Ene emneleguud ulsiinh baisan yumuu. Huviin umch gej boddog bailaa. Hatanbaatariin huuhduud, ber geed l ah duu naraaraa l hariutsaad yavj baidag biz de.
Ene emneleg bdagiig ch medehgui yum baina. Yamar humuus ni hevtej, yamar emch nar ajilladag yum boldoo. haagaad uur orchin ueiin emneleg barih heregtei
Chi ochood daatgalaaraa hevtej bolno eleg chini odoogoor sain baigaa bol burhanda talarhaj yav!
Энэ дарга нар арай хэтэрхий юмаа. Сонин дээр гарсан мэдээллийг уншсан. МОНГОЛЫН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ. БАТБОЛД ДАРГААААА ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЭЭЧЭЭЭ.
Hatanbatarin emnelgig meddegui hagur ni ta ungursun yum be uws bayn ulgi hentii dornotos ehled oros bolgar ulsas humus emchulj olon hund nas nemsen emneleg de olon emch suwilagch nar ajilldag yum bsan hatanbatar 50 …60n huhed ah dustei yum baih ni u hun ardin erul enhin manand zogsson emch suwilagch uilchlegch togoch ged olon olon ajilchidin ner turd haldad ene emnelgig usgen amidrala zoriulsan huni ner turd haldad baiwal hulitai
Энэ эмнэлгийн талаар маш сайн мэднэ олон жил ч эмчлүүлж байгаа элэгний өвчнөөр өвдөөд шаналж, эдгэхгүй яахаа мэдэхгүй явж байхдаа найзаасаа дуулаад очиж үзүүлж байсан юм. Одоо ч үзүүлж эмчлүүлж байгаа хамт олон нь найрсаг эмчилгээ сайтай сайхан эмнэлэг талархаж явдаг шүү. Ажлын амжилт хүсье хамт олонд нь.
Баярлалаа танай хамт олонд. Амжилт хүсье
Araichdeee iim zuil baij bolhuu shuuhiin shiidveriig mongol ulsad yuch bish bolgoj baina iim zavharsan zavaan yum baij bolohgui jil bolgon daatgalaaraa hevtej amarch emchluldeg saihan suviloal min ingeed heden bohir mungunii tuluu humuusiin idesh bolood duusah gej mini medehiin suulii 5 6 jil dulaan orhoorl tom tom buh zaluchud yanz buriin humuus irj nuraaj taraaj dairch davshilj ene emneleg suvilaliin heden emch ajilchdiig daramtalda!!!!!!!!!! Bohir mungu mongold unheer huchtei boljdee haramsaltai
сэтгэгдэл бичсэн нэг хүн Орчин үеийн эмнэлэг барь гэнэ үү. Үгүй л байхгүй юу. Зочид буудал, шоу цэнгээний газрын тоо нэгээр нэмэгдэнэ. Энэ заваан хор хутгасан ажлын цаана АРД ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД хохирч үлдэнэ ш дээ. 3р шатлалын эмнэлэг болон дүүргийн эмнэлэг хүлээн авдаггүй завсардаж үлддэг бидний хувьд эрүүл мэндээ даатган, талархаж явдаг ганц эмнэлэг. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө шүүхийн шийдвэрээ дагаж асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Амар тайван эмчилгээ үйлчилгээгээ авмаар байна шүү
Олон ч хүнд буян болж байгаа эмнэлэгдээ. Шүүхийн шийдвэр нь хүртэл гарцан байхад асуудлыг нь шийдэж өгөөчээ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАА!!! Нэг эмнэлэг нэмээд барьж чадахгүй юм байж ингэж байхаа болиоч.
Улаан баатар хотын удирдах нөхдүүд энэ эмнэлэгийн талаарх шийдвэрээ эргэж харж засах ёстой.Хичнээн олон хүнд буян болж байгаа эмнэлэг шүүдээ.
shuukhiin shidveriig ni khangaj uguuch . emnelegiin uil ajillagaag kheviin yavuulkhad bitgii saad bolooch darga naraa. ene umchiin khariltsaanii darga gej khun uy yariad bgaa um be tokhiroltsokhgui bgaa gej yarisan bkh um. shuukhiin shiidver garchikhsan menejmentiig ni shiidverlej ug gechikhsen bkhad ene khun oilgodoggui um uu. yamar khumuus turd ajildag bolchikhson um bee arai denduu uy .
Erul mendin datgalar hewtej emchluldeg saiihan emneleg de TOM TOM darga nara gargasan shidwere hurdan ergej haraaa ard tumni durguitselig baga hurgerei hotin darga Batbold yagad dugui baigad baina sonsgol zugeru
Batbold dargaa tanii mergejiltnuuded chini SHUUKHIIN shiidverees davsan khuviin ashig sonirkhol bna uu khervee tiim bish bol shuukhiin shiidveree bieluuleechee
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БАТБОЛД ТА АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЭНЭ ЭМНЭЛГИЙН АСУУДЛЫГ ЗӨВ ШИЙДВЭРЛЭЭРЭЙ. ӨӨР ХҮМҮҮС ЭМНЭЛГИЙГ АВБАЛ БААР ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР,БУУДАЛ Л БОЛГОНО ДОО. ОЛОН ТҮМЭН ТА НАРЫГ ХАРЖ БАЙГАА ШҮҮ ДАРГА НАРАА
ХАТАНБААТАРЫН ГЭЖ НЭРЛЭДЭГ ЭЛЭГНИЙ ЭМНЭЛГИЙГ МЭДЭХГҮЙ ХҮН БАЙХГҮЙ ДЭЭ. УЛСЫН ЭМНЭЛЭГ БОЛОХООР НАСТАН ГОЛДУУ ОЛОН ХҮН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ САЙН ЭМНЭЛЭГ ДЭЭ . ХОТЫН ДАРГА ЭНЭ ОЛОН ХҮНИЙ АЖИЛ АМЬДРАЛЫГ ДЭМЖИНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
ХАТАНБААТАРЫН ГЭЖ НЭРЛЭДЭГ ЭЛЭГНИЙ ЭМНЭЛГИЙГ МЭДЭХГҮЙ ХҮН БАЙХГҮЙ ДЭЭ. УЛСЫН ЭМНЭЛЭГ БОЛОХООР НАСТАН ГОЛДУУ ОЛОН ХҮН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ САЙН ЭМНЭЛЭГ ДЭЭ . ХОТЫН ДАРГА ЭНЭ ОЛОН ХҮНИЙ АЖИЛ АМЬДРАЛЫГ ДЭМЖИНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
emd-aar uilchildeg ulsiin emneleg geheer ni ochij uzuulsen duurgiin emnelegt or oldohgui bhaar ni ene emnelegt ochson elegnii uvchin mash ih ihsej bgaa ni jiriin hunii nudeer harahad ilt medegdsen sn emneleg bna lee shiidveriinh ni daguu asuudliig ni shiideed ugvul bidend ih heregtei emneleg bsan shuu!!!!!!!!
Sain emneleg de hoton dargas ehled darga nar yagad shiddegui yum be nemj emneleg barihgui ard tumend mongol tangara emchilj une mungu awdaggui gants emneleg shu hen ni bas baar buudal bolgoh ged bga ni bolo
eruul mendiin daatgalaar uilchildeg mongoldoo gants baigaa elegnii emnelgee bitgii ingeejee olon hunii eruul mendiiin tuluu ywj bgaashdee sain zuilee demjij ajillj baildaa darga naraa………..
ЭМНЭЛЭГ СУРГУУЛЛЬ ЦЭЦЭРЛЭГ гэдэг үгийг дарга нар мэддэггүй ш тэ МӨНГӨ гэдэг ганц л үг мэддэг хүмүүс тийм болохоор ингэж байгаан хууль дүрэм гэдэг юм монголд байхаа болиод удаж байна ш тэ хэрэгтэй юм хийдэг хүн ч байхгүй ард түмнийхээ төлөө байгаа бүх юмаа үгүй хийж оронд хэдэн халтар төгрөг завших гэсэн л санаа байдаг өөр юу ч байхгүй ийм л инээдтэй эмгэнэлтэй нийгэмд амьдарч явна да харамсалтай
Энэ дарга нар арай хэтэрхий юмаа. Сонин дээр гарсан мэдээллийг уншсан. МОНГОЛЫН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ. БАТБОЛД ДАРГААААА ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЭЭЧЭЭЭ.
Мөнгөтэй, эрх мэдэлтэй дарга нар өөрсдөө өвдвөл гадаадад эмчлүүлнэ, гэтэл ядарсан ард түмэн чинь улсын эмнэлгээрээ даатгалаараа үйлчлүүлдэг, гэтэл яагаад ганц даатгалаар үйлчлүүлдэг энэ сайхан буянтай эмнэлгийг маань байхгүй болгох гээд байгаан бэ, ард түмэн та нарыг ийм бузар булхиа юм хий гэж сонгоогүй шүү!!!