Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 13-16-нд Боксын өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээн болох үеэр нэг хүүхэд амиа алджээ. Тэмцээний эхний өдөр бага жингийн ангилалд насанд хүрээгүй хоёр хүүхэд рингэнд гарч тулалдсан бөгөөд энэ үеэр нэг нь хүчтэй цохиулж, дэвжээн дээр ухаан алджээ.
Шүүгчид тэмцээнийг шууд зогсоож Б-г яаралтай сумын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч гурван хоног ухаан оролгүй байсаар нас барсан байна. Талийгаач хүү дэвжээн дээр гархын өмнө толгой нь өвдөж байсныг тухайн үед хүмүүс анзаараагүй гэнэ. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
1 comment
Баахан алдаа. Зөв бичээчээ.