Ч.Мөнгөндалай дугуй болон явганаар эх орныхоо дөрвөн зүг найман зовхист аялан нийт 22 мянга 500 келометр замыг туулжээ. Тэрбээр эмийн буруу хэрэглээнээс болж сонсголоо алдан сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй болсон ч дэлхийг тойрон аялах мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмүүлж яваа нэгэн.
Энэ удаагийн аялалаа Хөвсгөл нууран дээгүүр чаргатай аялаж, далайн түвшнээс дээш 3491 м өндөрт орших Саяаны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан уулын оргилд гарчээ. Ингэхдээ аялалынхаа бичлэгийг хийж өөрийгөө ялан дийлж, оргилд гарсандаа сэтгэл хангалуун байгаагаа цахим хэвлэлүүдээр мэдээлжээ.
Монгол орны баруун хязгаарын 6300 км замыг дөрвөн сарын турш дугуйгаар туулж, өөрийн зорилгодоо хүрч чадсан энэхүү залуу олны танил хэдийн болжээ. Хүн хүсвэл юуг ч хийж чаддагийг Ч.Мөнгөндалай залуу үеийнхэндээ харуулж чаджээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын уугуул бөгөөд багаасаа бүтэн өнчин хоцорсон байна.
1 comment
Орос нэр нь Саяан, Монголчууд энэ хайрханыг Соёны нуруу гэдэг юм, тэр хавьд нутагладаг урианхай нарыг Соёд урианхай гэдэг байлаа…