Шинэ үеийн Apple MacBook Pro зөөврийн компьютерт зориулсан LG UltraFine 5K дэлгэцийн хувь заяа тийм сайн байсангүй. Эхлээд худалдаанд гаргах хугацааг хойшлуулсан харин дараа нь чиглүүлэгчийг ойр байрлуулсантай холбоотойгоор асуудал үүссэн байна. LG тус асуудлыг шинэ бүтээгдэхүүндээ шийдсэн гэдгээ мэдэгдсэн боловч түүний дараахан дээрх асуудал байсаар байгаа талаар интернетэд цацагдсан билээ. Үүнээс үүдэн Apple компани сөрөг сэтгэгдлүүдийг устгаж залхсан ба түр хугацаагаар эдгээр дэлгэцийн борлуулалтыг зогсоосон байна. Үүнээс гадна Apple Store онлайн дэлгүүрээс тус дэлгэцийг захиалж авах боломжгүй байгаа бөгөөд компанийн бусад дэлгүүрүүдэд бэлэн байгаа хэдий ч мөн л борлуулахгүй байгаа ажээ.
Одоо сайт дээр бүтээгдэхүүнийг 5-6 долоо хоногийн дотор хүргэнэ гэсэн байгаа боловч энэ үгс тус бүтээгдэхүүнд ямар ч өөрчлөлт гарсан байсан удаан хугацаагаар өөрчлөлгүй байлгадаг гэдгийг бид саяхны туршлагаасаа мэдэх билээ.
Дээрх асуудлаас болж Apple компани Thunderbolt Display дэлгэцийг зах зээлд гаргахаас өөр аргагүй болгоно хэмээн зарим эх сурвалж үзэж байна.
Эх сурвалж: AppleInsider Apple