Хүүхэд хөхүүлэхдээ анхаарлаа бяцхан үрдээ хандуулж, эелдэг зөөлөн ярьж өөрийг нь анхаарч байгааг мэдрүүлж хөхүүлэх нь чухал юм. Учир нь эхийн харц хүүхдэд амар тайван, аюулгүй байгааг нь мэдрүүлж байдаг. Хүүхдийг зөв хөхүүлснээр сүүний гарц ихсэж улмаар хүүхэд эрүүл бойжих үндэс болдог. Тэгвэл өнөө цагт ээжүүд бяцхан үрсээ хөхүүлэхдээ утасаа оролдох, сонин сэтгүүл үзэх, телевиз харах гээд хүүхэддээ амьд харилцаа үүсгэж чаддаггүй байна. Ингэснээр эхийн сүүний гарц буурахаас гадна хүүхдийн өсөлтөд муугаар нөлөөлдөг байна.

 АНУ-ийн Калифорни мужийн эрүүл мэндийн төвийн эхчүүдийн сэтгэцийн чиглэлээр дагнан ажилдаг сэтгэлзүйч Доктор Катин Кайниги хэлэхдээ “Эхчүүд хүүхдээ хөхүүлж байхдаа ихэвчлэн цахим мэдээллүүдийг уншиж, төрөл бүхийн мэдээллийг аван, харилцан санал бодлоо хуваалцаж цагийг идэвхтэй өнгөрөөж байна. Гэтэл эхийн харц хаана байна вэ?, хүүхдээ даваад дэлгэц ширтэж байна. Энэ нь хүүхдэд сөрөг нөлөөтэй” гэж бичжээ.

.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн