2018-03-09 14:071min00

Допингийн шинжилгээнд “бүдэрсэн” таван бөхийн нэрийг зарлалаа

iba

Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлалаа. БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд:

  • Аймгийн хурц арслан Б.Номиндалай,
  • Сумын заан С.Майнбаяр,
  • Улсын начин Э.Даш,
  • Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрчээ.

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн. Нийт 31 бөх шинжилгээнд хамрагдаж, таван бөх “бүдэрсэн” юм.