Хойд Солонгосын удирдагч “эх орноо нэгтгэх шинэ түүх”-ийг эхлүүлэхэд бэлэн. Энэ талаар Ким Чен Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ. Хойд Солонгосын Төв цахилгаан мэдээллийн агентлагийн мэдээлснээр Ким Чен Ун Солонгосын хойгийн хурцадмал асуудлыг зөөлрүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн гэнэ. Үүний төлөө тэрбээр Ерөнхийлөгч Мүн Чэ Интэй дээд түвшинд уулзалт явуулахад бэлэн гэжээ. Сөүлээс Пхеньянд 10 хүнтэй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Тэд БНАСАУ-ын тэргүүнд Өмнөд Солонгосын удирдагчийн хоёр талын уулзалт, Хойд Солонгос, АНУ-ын яриа хэлцлийг сэргээх санал бүхий захидал дамжуулжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн