Анне Вествордз гэгч Герман эмэгтэй манай улсад ганцаараа аяласан тухай блогтоо бичихдээ монголчууд яг л амьтад шиг, бэлгийн хүчирхийлэгчид гэх мэдээллийг тавьсан нь олны дургүйцлыг хүргээд байна. Түүний бичсэн нийтлэл дэлхийн өнцөг булан бүрт тархаж, монголчуудын тухай таагүй сэтгэгдэл төрүүлээд буй. Тэгвэл энэ эмэгтэй өөрөө “зүгээргүй” явсан, монголчуудыг ёс бус зүйл уруу татсан тухай хүмүүс ярьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, гадаадын тэнүүлч жуулчид манай улсад ирээд гуйлга гуйж мөнгөждөг болсон гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ хуудсан “хүч”-ээ аваад байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд хүний хөл хөдөлгөөн дарсан газрууд болох “хүүхдийн 100”, “Улсын их дэлгүүр” орчимд “монголоор бичсэн цаас харуулан мөнгө гуйсан, уучлаарай байхгүй гэтэл 2000, бүр 1000 ч байхгүй гэжүүдээ, кредит карт байна уу АТМ.ээс аваад өгөөч” гэх зэргээр гуйдаг нь зарим хүмүүсийн гайхшилыг төрүүлсэн гэж нэгэн иргэн цахим хуудсандаа бичжээ. Гэтэл тэр гуйлга гуйж байсан Африк гаралтай эмэгтэйг сайн дурын байгууллагынхан нутагт нь буцаая гэж туслах гэтэл татгалсан байна. Эх нутаг руугаа явахгүй хэмээн татгалзаж хүний нутагт ялангуяа сайхан сэтгэлт монголчуудын тусч занг ашиглан энэ мэтчилэн мөнгө гуйж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гадны жуулчид нэртэй “тэнүүлчид” цөөнгүй болсон бололтой. Ийм хардлага ч хүмүүсийн дунд бий гэдгийг хэлэхэд буруудахгүй болов уу.
5 comments
Мулзан толгойт, неофашист л байна. Лайк өвчтөн. Гэхдээ Монголчууддаа сануул хэлэхэд ийм өвчин бидэнд бий. Намар сургууль соёл цуглаж, залуучууд бужигнаж байхад охидуудыг гудамжинд энэ гермаг хүүхний бичээд байгаа шиг хоргоодог “сүрэглэсэн” залуучууд харагддаг л юм. Та нар ч харж үзсэн л байх. Нутгийн атаманууд уу, эсвэл “нийслэл”жсэнүүд нь үү, бүү мэд. Энэ бол СОЁЛ биш, баруунд бол эрүүгийн этгээд л болно.
матар шиг амьтныг манай залуучууд тоож хандрав гэж
Элдэв сайхан нэрээр туслана, хөгжүүлнэ гэж ирдэг хүмүүсийн олонх нь тэндээ амьдрах аргагүй, нэр нүүрээ барсан хүмүүс байдаг, харийн хүн гэхээр хамаг юмаа дэлгэдэг манайхан шиг улсад тэд байгаад байх дуртайг одоо бид мэдмээр болсон доо… Ашиггүй газар очдог толгой нь эргэсэн барууныхан гэж нэг ч байхгүй, тэд тооцоо сайн…
Монголчуудаа нэр төрөө эрхэмлэж явна шүү. Манайхны нэр хүнд нэг л муудаад байх юм. Хүний өмнөөс ичих шиг хүнд зүйл алга. Хэсэг увайгүй хүмүүсийн өмнөөс нүүрээ хийх газаргүй болж байгаа нь хэцүү байна. Сүүлийн үед Монгол хүний хүн чанар гэдэг юм авах юмгүй болоод байх шиг. Гадны хүнийг хүндэлдэг байсан бол одоо гадны хүнийг доромжлох, тэр бүү хэл мөнгө төгрөг нэхэх, таксигаар үйлчлэхдээ илүү мөнгө нэхэх, өгөхгүй бол уурлах, хараах, зодох зэрэг ёс бус юм их сонсогдох боллоо. Элэг нэгт ахан дүүс минь та нар минь нэр төрөө эрхэмлээчээ. Дээр үеийн ёс жудаг хаачваа.
энэ африк зүстэй эмэгтэй Францын иргэний паспорттай юм билээ. найрсаг итгэмтгий өрөвч монголчуудыг ашиглан хялбар аргаар амьдрагч тул нэн даруй албадан гаргах, харьяа Элчин сайдын яаманд нь мэдэгдэх арга хэмжээг Гадаадын иргэн харьяатын газраас авбал зохилтой.