Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 09. Баасан гараг. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно.

Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 23. Сугар гараг.

Эрхтэний тэнгэрт одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр.

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага:Сэрэхүй

Суудал: Ус

Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. 19:21 цагт сар тал болно.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн