Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд НҮБ-ын Хүн амын сан, “Маяара” төслийнхөнтэй хамтарч хүчирхийлэлд өртсөн 2000 гаруй эмэгтэйд сэтгэлийн дэм өгч, улмаар “Монгол хатад” үндэсний бүтээгдэхүүнийг танилцуулж, худалдан хандив цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Маргааш хүртэлх үргэлжлэх энэхүү аянд Л.Хонгорзул, С.Төгс-Оюун тэргүүтэй 10 гаруй эмэгтэй зураач Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд бүтээлээ дэлгэх аж. Мөн Мөн энэхүү аянгаар дамжуулж гэр бүлийн хүчирхийлэлд өртсэн эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм, итгэл бэлэглэхийн зэрэгцээ эмэгтэй хүний үнэ цэнэ, гоо сайхан, билэг ухааныг мэдрүүлэхийг зорьж буй юм.
1 comment
Наад нөхдүүд чинь үнэгүй хооллуулж, хоног төөрүүлэхийг л хүсээд байна, залтай хэсэг нь хууль ярьж бизнес хийж байна