Өдгөө УИХ-ын гишүүн А.Сүхбат Монголчуудын хайртай бөх байсан. Одоо ч ялгаагүй. Түүний уран мэхт, хурц шийдэмгий барилдаан саяхан мэт санагдана. Энэ л дайчин үедээ тэрбээр “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлгийн зочноор уригдахдаа “Спортын ордон руу явах 100 төгрөг ч байдаггүй” гэж эгэл даруухан яриа өрнүүлж байжээ.
Энэ талаар “Зуун ч төгрөггүй байх үе надад хэд хэд гарч байсан. Нэг удаа гэр бүл маань огт мөнгөгүй болчхоод, идэх ч юм байгаагүй. Гэтэл би улсын начин цолтой, хүн харахад нэг л том бөх яваад байдаг. “Хүүхдээ яах вэ, өлсөж байна” гэж Баясаа надад хэлсэн. Тэр өдөр барилдаантай байсан юм. Спортын төв ордон руу явах 100 төгрөг ч байдаггүй. Тэгсэн манай хүн “Бурхны өмнө 100 төгрөг байгаа” гэлээ. Би мөргөөд, гуйгаад нөгөө 100 төгрөгийг аваад гарсан. Очоод тэр барилдаанд олон хүнд барилдаан хийсэн. Хамгийн гол нь “Охин чинь өлсөж байна” гэсэн үг, охины минь нүд өмнө харагдаад ямар ч байсан би сайн барилдах ёстой гэж бодоод зүтгэсэн. Тэгээд би тэр барилдаанд Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдээд 250 мянган төгрөгийн бай шагнал авлаа. Автобусны ч мөнгөгүй байсан хүн чинь орой нь гурван тор идэх юм бариад, гэр рүүгээ таксидаж харьж билээ. Тэгж хүнд хэцүү үеийг давж туулж гарсан минь эргээд бодоход их үнэ цэнэтэй санагддаг даа” гэжээ.
Д.Тамир
Эх сурвалж: ZINDAA.MN
3 comments
hudalch novsh eejiigee bodooroi haana hudal helsenee sanaa chi
chi ooroo HULGAICH
НААДМЫН ТАЛБАЙД ГЯЛАЛЗУУЛЖ ЯВСАН САЙХАН БӨХДӨӨ . . .