Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг энэ сарын 1-нээс дахин эхлүүллээ. Хоёр сарын хугацаатай үргэлжлэх газар өмчлөлт нь нийслэлийн 9 дүүргүүдээр зохион байгуулагдах юм.
Энэ удаагийн аян зорилго нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хууль сурталчилах, газрын зөрчил маргааныг багасгах, нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэхэд чиглэжээ.
Энэхүү аяны хүрээнд 13 мянга 463 нэгж талбарыг газар дээр нь үзэж ямар нэг зөрчилгүй тохиолдолд баримт материалын бүрдлийг ханган авч газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо.