Японы Нарита олон улсын нисэх онгоцны буудлаас холгүйхэн орших орон сууцны байшингийн хашаанаас онгоцны хэлтэрхийтэй төстэй деталь илэрчээ.

Энэ талаар “Sankei Shinbun” сонинд мэдээлсэн байна. Металл хэлтэрхий нь нэг килограмм орчим жинтэй бөгөөд байшингаас 30 метрийн зайд, нислэг, буултын зурвасаас долоо орчим километрийн зайд хэвтэж байхад нь олжээ. Уг хэлтэрхий яг ямар онгоцноос унасан нь тодорхойгүй байна. Тэнгэрээс унаж ирсэн хэлтэрхийд хэн ч өртөөгүй ч орон нутгийн иргэд дээрээс толгой дээр нь юм унах вий гэхээс айдаг болжээ. Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам болсон явдлыг судалж байна.

By updown

One thought on “Олон улсын нисэх онгоцноос деталь төмөр унажээ”
  1. Олон улсын нисэх онгоцноос деталь төмөр унажээ -Ямар утгатай гарчиг вэ? Онгоц аль нэг улсынх, харин онгоцны буудал олон улсынх байлгүй дээ ….

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн