Хөвсгөл аймагт зохион байгуулсан “Хөх сувд-2018” мөсний баяраар нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хатгал тосгоны Эгийн голын эх гэх газарт хоёр автомашин цөмөрч, нэг хүний амь эрсдсэн байна.
Талийгаач нь Улаанбаатар хотын харьяат иргэн 36 настай эрэгтэй Б гэгч байжээ. Тэрбээр “Ланд-200” загварын суудлын автомашинтайгаа мөсөн дээр зорчиж яваад ийнхүү харамсалтайгаар амь насаа алдсан байна.
Жолоочийн цогцсыг өчигдөр далайгаас гарган авсан байна. Одоогоор хэргийн газар хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа бөгөөд автомашиныг хараахан авч чадаагүй аж.