Тэр бол 2017 оны сонирхогчийн “К-1” холбооны дэлхийн аварга, одоогоор энэ төрлөөрөө олон улсад нэгдугээрт эрэмбэлэгдэж яваа тамирчин. 2005 оноос тулааны спортоор хичээллэсэн бөгөед түүнийг энэ спортод зүрх сэтгэлээ өгөхөд нь нөлөөлсөн хүн бол муайтай, кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан.
Тулаан бүрийг нь алгасалгүй үзэж, түүн шиг шилдэг тамирчин болох мөрөөдөл нь Б.Наадамыг ийм амжилтад хургэсэн гэж болно. Анхны тэмцээн нь мөн л “Олимпийн гараа” байсан бөгөөд хүрэл медаль авч байсан. 2007, 2011, 2012, 2013 кикбоксын улсын аварга. Азийн танхимын спортын их наадмын нэг мөнгө, гурван хүрэл медальтай.
Тулааны эх орон Тайландад жил гаруй хугацаанд бэлтгэл хийж, кикбоксын үндсэн арга техникүүдийг мэргэжлийн маш өндөр түвшинд эзэмшсэн нь түүний хамгийн том давуу тал. 2011 онд Украйн улсад зохиогдсон ДАШТ-ий үеэр мөнгөн медалийн төлөө европын гурав, дэлхийн хоёр удаагийн аварга нутгийн тамирчинтай таарч хүрэл медаль авсан. Бас л нутгийнх нь илт илүүрхээд байхад шүүлтийн оноо нөгөө талд гарч байсан нь харамсалтай. Б.Наадамтай ярилцаж хэдэн зүйл асуулаа.
-Тулааны спорт дундаа кикбокс нь ямар онцлогтой вэ?
-Энэ спорт тулааны спорт дундаа хамгийн классик гэж тодорхойлогддог. Барилдаан байхгүй зөөхөн гар, хөл оролцдог учир тухайн тамирчнаас цэвэр тулааны техник шаарддаг гэсэн үг. “К-1” гэдэг нь карате, таеквондо, кунг-фу зэрэг тулааны төрлийг нэгтгэсэн мэргэжпийн байгууллага юм. Сонирхогчийн “К-1”-ийн тэмцээнд түрүүлсэн тамирчин эх нутагтаа мэргэжлийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулж, өрсөлдөх эрхтэй болдог. Тиймээс миний дараагийн зорилго мэргэжлийн дэлхийн аваргад турүүлэх. Монголдоо зохиогдох эрхийг нь авсан ч санхүүгийн талд дэмжлэг хэрэгтэй байна.
-Хилийн чанадад зохиогдож буй тэмцээн уралдаануудад байнга өрсөлддөг үу, санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Ер нь зохиогдож буй тэмцээн бүрт оролцож, туршлага хуримтлуулахыг хичээдэг. Нэг тэмцээнд оролцоход дунджаар 3-4 мянган доллар шаардлагатай болдог. Манайхаас бусад орны тамирчид улсаасаа зардлаа даалгаад явдаг. Тэдний сарын цалин нь 2-5 мянган доллар. Мөн тамирчид нь тухайн тулааны клубээсээ цалинждаг. Дэлхийн аварга зэрэг чансаа өндөртэй тэмцээнд түрүүлбэл цалин нь нэмэгддэг.
-Энэ спортын хэцүү нь юундаа байдаг вэ?
-Мэдээж тулааны спорт учир шантрах үе байлгүй л яахав. Ялангуяа жин хасах, өндөр ачаалалтай бэлтгэл хийх үед янз янзын л юм бодогдоно. Гэхдээ бүхнийг даваад эргээд бодоход сайхан байдаг юм. Миний хувьд хамгийн хэцүү зүйл нь шударга бус шүүлт гарах мөч.
2016 оны сонирхогчийн “К-1-ийн тэмцээн Грек улсад зохиогдож мөнгөн медаль авсан. Бас л дэвжээн дээр нь нутгийн тамирчинг улайм цайм “зодоод” байхад л шүүгчид нь компьютероо унтрааж байгаад нөгөө талд ялалт өгч байсан. Харин 2017 онд Итали улсын Флоренц хотод зохиогдсон ДАШТ-д 16 орны тамирчин хүч үзсэнээс хоёр итали, нэг украйны тамирчинг буулгаж аваад алтан медалийн төлөө германы тамирчинг хожиж дэлхийн аварга болсон. Ингэснээр “К-1-ийн холбооноос 77 кг-ийн жинд дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.
-Таны хамгийн үнэ цэнэтэй тэмцээний шагнал юу вэ?
-Би Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид долоо дахь жилдээ алба хааж байна. Мэдээж дэлхийнаваргын бүс маань хамгаас унэтэй боловч Зэвсэгт хүчний гардан тулааны аварга шалгаруулах тэмцээний медалийг хамгийн үнэтэйд тооцож болох юм. Би жил бүр энэ тэмцээнд оролцдог ч гурван жил өрсөлдөж байж аварга болсон. Хоёр хүрэл, нэг мөнгөн медаль авсны дараа шүү дээ. Манай Зэвсэгт хүчинд чадалтай, байгалиасаа тулалдах чадвартай залуус их бий. Хүмүүс мэргэжлийн тамирчин байж, мэргэжлийн бус хүмүүстэй тулалдахад амар байдаг биз дээ, бараг л хурууныхаа өндгөөр цохиод явчихдаг байлгүй дээ гэх зэргээр асуудаг. Гэтэл тийм биш.
Бид нар чинь үргэлж нарийн техниктэй хүмүүстэй тулалддаг. Тийм болохоор өөрийн гэсэн техникгүй хүнтэй, тэгээд яснаасаа зодолдох чанартай монгол хүнтэй тулалдахад маш эвгүй байдаг. Ийм л учраас би гурван жил мацаж байж аваргын медальд хүрсэн. Улсдаа болоод дэлхийд нэрээ дуурсгаж яваа гурван залуугийн тухайд сийрүүлэхэд ийм байна.
Тэд өөрсдийнхөө амжилтыг Зэвсэгг хүчний 084 дүгээр ангигүйгээр төсөөлөхийн аргагүй гэж хэлж байсан юм. Тулааны спорт гэдэг хувь хүнийг хичнээн даруу, ухаалаг болгодгийг тэд нартай уулзаад л мэдэрсэн юм. Тэднийг дэлхийн дэвжээ хүлээж байна. Бэлтгэлээ базаагаад байж дээ.
Ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалж: “Соёмбо сонин”