УИХ өнгөрсөн хаврын чуулганаараа урьд нь ОХУ-ын мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани худалдаж авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж дүгнээд энэ өмчийг төрийн мэдэлд авах ёстой гэсэн байдаг. Үүнээс хойш л маргаан дэгдсэн. УИХ дахь сөрөг хүчнийхэн буюу Ардчилсан намынхан МАН төр барьж байгаагаараа хүчирхийлж хувийн өмчид халдлаа гэж улстөржүүлдэг. Харин МАН-ынхан эзэн нь юмаа мэдэж байна гэж олонхоороо сүрдүүлдэг. Уг маргаан даамжирч Улсын Дээд Шүүхэд очсон. Дээд Шүүх асуудлыг хянан үзээд эцэслэн шийдэхдээ тэр 49 хувийг улсын мэдэлд авах төрийн шийдвэр хууль бус байна гэж үзсэн.
Ингэснээр хоёр ч Засгийн газрын гаргасан шийдвэр буруудсан гэж болно. Гэтэл УИХ-ын баталсан тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж иргэд гомдол гаргаснаар Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэв. Сүрхий маргаан мэтгэлцээн дунд болсон хуралдааны явцад УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэр гаргасан байх юм. Улсын дээд шүүхийн шийдвэрийг Цэц няцааж байгаа юм уу даа. Цэцийн хуралдаанаас сонин юмс ажиглагдсан гэж болно. Ерөөсөө л Цэцийн шийдвэр ямар гарах нь цаг хугацааны эхэн үеэс мэдэгдэж эхэлсэн. Яагаад гэхээр иргэдийн гаргасан гомдлыг биечлэн шалгасан хүн нь цэцийн гишүүн Д.Сугар байх чинь билээ.
Энэ хүн нь Эрдэнэт үйлдвэрийн асуудалд яалт ч үгүй ашиг сонирхлоороо холбогдсон хүн гэдэг. Өмнөд Африкийн “Стандарт” гэдэг банкинд Эрдэнэтийг барьцаанд тавьж Монгол Улсыг өрөнд оруулчихсан бүлэг нөхдийн нэг нь Д.Сугар. Тэрээр МАН-аараа бамбай бариад уснаас хуурай гарах санаатай зүтгэдэг. Тэгэхлээр намдаа өр төлөх буюу 51 хувийг нь дэнчинд алдах гэж буй гэмээ хаацайлахын тулд Улсын Дээд Шүүхийг доорд үзэж Цэцийн шийдвэрийг будлиантуулж байж магадгүй нь дээ. Бас хуралдаанд УИХ-ыг төлөөлж суусан Ж.Раднаасэд, Д.Цогтбаатар нар ч цэцийн гишүүдийн асуултад олигтойхон хариулт өгөхгүй мунгинуудуу байв.
Цаанаас нь “Та нар үг алдваа” гэсэн захиастай байсан ч болов уу гэмээр. Ямартай ч цэцийн шийдвэр нэгэнт гарлаа. Гэвч цаашид яах бол гэсэн асуулт цэглэгдэх нь юу л бол. Яахав өнөө цагт төр, засаг нэг л намын эрх мэдлийн хүчээр бүхнийг амжуулж байгаа цаг юм болохоор хэн ч гомдол гаргаад нэмэр багатай юм. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авахгүй бол гэсэн нэг шалтгаан байдаг ч урьдаас төлөвлөсөн асуудалд эргэлт буцалт байхгүй л биз. Гэхдээ олон түмний дунд төр хувийн өмчийг шударга бусаар булаагаад авчихлаа биш үү гэсэн нэг санаа үлдлээ. Цаана нь бас барьцаанд байгаа 51 хувийн асуудал хоолойд хутга тулгасан адил болчихоод байгаа шүү дээ. Шүүхийн шийдвэр үнэн үү. Цэцийн шийдвэр үнэн үү?
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
6 comments
Сугарыг цэцээс нь гаргаачээ өөрийгөө хамгаалж цэцэд ороод суучисан хүн шүү дээ
СУГАРЫГ СУГА ТАТАЖ ХАЯ …
СУГАРЫГ СУГА ТАТАЖ ХАЯ …
Иргэд гэж хэн бэ? Би юу чи юу ? Хэн ч биш ХХБ-ны угаадсыг долоодог Цөөн хүмүүс. Эрдэнэт бол ард түмний өмч. Төр муу менежер гэдэг төрийн өмчинд санаархсан хүмүүсийн худал үг. Тэнд хэн удирдаж байгаагаас шалтгаална. Сайн хүн тавих юм бол амжилттай ажиллаж болно. 90 оноос хойш дандаа хулгайч нарыг томилдог болсноор ийм үг гарсан.
МАН олонхоороо түрий барьж хүссэн шийдвэрээ гаргуулж байна очиж очиж Сугараар шалгуулахдаа яахав.Гэхдээ монголын төрийг МАН үүрд барихгүй байлгүй дээ.Ард иргэд
ч байнга дарлуулаад суухгүй байх.
сугал аах, бөөг идээ