2018-03-02 10:211min09

“Жи-Тайм”-ын хохирогчдын тоо 12 000-д хүрчээ

time

 Амар хялбар аргаар хурдан хугацаанд мөнгөтэй болох  гэсэн олон хүнийг залилж эд хөрөнгө, сэтгэл санааны гүн хохиролд учруулсан “Жи-Тайм” гэх сүлжээг үүсгэн байгуулсан Маженов Марат, М.Оюунчимэг нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт саяхан дуусчээ. Казакстаны ядуурлыг бууруулах төсөл нэрийдлээр манай улсад орж ирсэн энэ сүлжээний хохирогчдын тоо 12 000-д хүрчээ.

“Жи-Тайм”-ын толгойлогч М.Маратыг 2016 оны хоёрдугаар сард монголчуудаас луйвардсан таван тэрбум гаруй төгрөгөө Ка­захстан руу гэр бүлийнхнийхээ нэр дээр шилжүүлээд хилээр га­рах гэж байхад нь цагдаагийнхан баривчилснаас хойш өнөөг хүр­тэл хэргийг эцэслэн шийдвэрлэж чадаагүй байгаа юм.