Эрдэнэс Тавантолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тэс компанийн баланс дээрх 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна. 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийг бүртгэснээр өмч баталгаатай болж хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх боломж бүрдэх хэмээн ТУЗ нь үзсэн байна. ‘Эрдэнэс Тавантолгой’ өнгөрсөн онд 438 тэрбумын ашигтай ажиллажээ. Тус компани Чалкогийн өрийг өнгөрсөн онд бүрэн барагдуулж дууссан. Харин Хөгжлийн банкинд төлөх 50 сая ам.долларын өр үлджээ.

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11 нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм. “Эрдэнэс Тавантолгой” нь нийт15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар анхлан төлөвлөсөн.Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.

Иргэд ‘Эрдэнэс Тавантолгой’-н хувьцаагаа баталгаажуулахын тулд брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгээд хувьцаагаа баталгаажуулах өөрийн эзэмшлийн болгох ёстой. Хэрвээ арилжаа хийдэг данстай бол ‘Эрдэнэс Тавантолгой’-н хувьцаа тухайн дансантай тань холбогдсон гэсэн үг.

Та одooгийн байдлаар ЭТТ хэдэн ширхэг данстайгаа мэдэхийг хүсэж байгаа бол дараах алхмуудаар шалгаарай.

  • Та 158989 дугаар луу өөрийн Регистрийн Дугаараа ЛАТИН үсгээр илгээж өөрийн брокер болон Эрдэнэс Тавантолгой ХК ийн хувьцаа эзэмшлийн талаарх мэдээлэл авах боломжтой.

Эрдэнийн хувь хишиг буюу оюутны сургалтын төлбөрт хувьцаагаа өгсөн, мөн эрүүл мэндийн даатгалд зарцуулсан, нэг сая төгрөгийг бэлнээр авсан хүмүүсийн хувьд хэдэн ширхэг хувьцаатай байгаагаа шалгаж үзэж болох гэнэ.

Доорх хүснэгтээс хасалт хэрхэн хийгдсэнийг тооцож хараарай.

Эх сурвалж: News.mn

By updown

One thought on “1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэнэ”
  1. амьдралын боломжгүй байдлаас болж хувьцаагаа зарсан халамжийхан ядуугаара л байх нээ

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн