Япончууд санал асуулгаар 2020 оны зуны Олимпийн бэлгэдэл юу байхыг тодорхойлжээ. Наадмыг зохион байгуулах хорооны дэргэдэх тусгай зөвлөлөөс өчигдөр мэдээлэхдээ аниме стилийн хоёр амьтан сонгосон гэнэ.

Шатрын өрөг шиг алаг өнгөтэй эдгээр хоёр амьтан нь цэнхэр, ягаан өнгөтэй байх юм. Энэ хос амьтны төлөө Японы бага сургуулийн 109 мянга 41 сурагч санал өгсөн байна. Харин хоёр дахь хувилбарыг 61 мянга 423 сурагч, гурав дахийг 35 мянга 291 сурагч дэмжжээ.

Санал асуулга өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нээс энэ оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэл явагдсан байна. Асуулгад бага сургуулийн нийт 16 мянга гаруй сурагч оролцжээ.

Наадмын бэлгэдлийг сонгох энэхүү аргыг Олимпийн хөдөлгөөний түүхэнд анх удаа хэрэглэж байгаа юм. Сурагчид Олимп, Паралимпийн 2000 гаруй бэлгэдлээс сонгож, эцсийн шатанд гурван амьтан шалгарсан байна.

Токиогийн зуны Олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нийг хүртэл, Паралимп наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-ныг хүртэл зохион байгуулагдах юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн