ХХААХҮЯ-наас малчдад зориулсан таван хувийн хүүтэй амины орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төслийг нь Засгийн газарт өргөн барина. Энэ хөтөлбөр хэрэгжиснээр хамгийн хүнд хөдөлмөрийг эрхэлдэг малчид өвөлжөөндөө хувийн хаус сүндэрлүүлэх боломжтой юм.
Малчдад зориулсан амины орон сууцны цахилгаан, дулаан, жорлонг орчин үеийн ногоон барилгын технологиор шийдэх аж. Тухайлбал, дээвэр дээр нь нарны панель суурилуулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр цахилгаан, дулааныг нь хангах гэнэ.
Таван хувийн хүүтэй амины орон сууцны зээлд хамрагдсан малчдаас төлбөрийг нь заавал бэлэн мөнгөөр авна гэхгүй, ноос, ноолуур, арьс, шир зэрэг малынхаа ашиг шимээр төлөх уян хатан нөхцөлтэй байлгахаар төлөвлөжээ.
1 comment
ашгүй дээ. малчид эдлэнтэй болох нь ээ.