Чехэд ханиадны тархац эрс нэмэгдсэний улмаас сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд 50 хүн амиа алдсан тухай тус улсын Төрийн анагаахын хүрээлэнгээс мэдээлжээ. “Ялангуяа өндөр настнууд ханиад хүнд хүрч байна. Тэдний хувьд өөр өвчинтэй хавсарч байгаа учраас нас барсан 50 хүний 43 нь 60-аас дээш насныхан байна.

Үлдсэн нь 25-59 насныхан” гэж хүрээлэнгээс мэдээлжээ. Одоогийн байдлаар Чехэд 199 хүн ханиадны дараах хүндрэлийн байдалтай байна. Харин 100 мянган хүн тутмын 1950 нь ханиад хүрсэн гэсэн оноштой байгаа аж. Ханиадны аюул хэдэн долоо хоног үргэлжилнэ гэж эмч нар үзэж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн