Мүүний шашны үндэслэгч үндэслэгч Сон Мюн Мүүний хүү Шон Мүүн гэгч нь өчигдөр өөрийн шашны сүмдээ олон зуун хосын гэрлэлтийг баталгаажуулахдаа галт зэвсэг адислажээ. АНУ-ын Пеннсильван мужид орших тус сүмд олон зуун хос AR-15 хагас автомат бууг барьсан байжээ. Энэ нь Библийн сударт дурдагддаг “төмөр ташуур” буюу хүн төрөлхтний гай гамшгаас хамгаалахаар бүтээгдсэн зүйл гэж үздэг тул ийнхүү өргөмжлөх ёслол үйлдсэн аж.
Тэд энэ үйлдлээрээ Америк даяар хэлэлцэж байгаа галт зэвсгийн асуудалд өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Сүмийн гол санваартан Шон Мүүн хэлэхдээ ” Бурхан хүмүүст галт зэвсэг эзэмших эрх өгсөн бөгөөд үүгээр өөрийгөө болон бусдыг хамгаалах ёстой” гэсэн тайлбар өгчээ. Мүүний шашинтны энэ үйлдлийг галт зэвсгийн эсрэг тэмцэгчид эсэргүүцэн сүмийн гадна цугларч эсэргүүцлээ илэрхийлснээр цагдаа нар хамгаалалтанд гархад хүрчээ.
Эргэн сануулхад гэгээн валентины өдөр буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Флорида мужид Маржори Стоунманы нэрэмжит дунд сургуульд 19 настай хүү халдлага үйлдэж 17 сурагч амиа алдсан нь 2012 оноос хойших хамгийн том цуст аллага болсон юм. 2012 онд “Сэнди-Хук” дунд сургуульд халдлага болж, 26 хүн амиа алдаж байсан гашуун түүх бий. Флоридагийн дунд сургуульд халдлага үйлдсэн 19 настай Николас Круз нэг цагийн дараа баривчлагдсан бөгөөд буруугаа бүрэн хүлээсэн юм. Тэрбээр энэхүү халдлагыг үйлдэхдээ AR-15 буу ашигласан байдаг.
4 comments
эд нар ингэх гээд байсан юм цэвэр ариун шашин биш байаа биз
монголын мүүнистүүдийн төлөөлөл Элбэгээ,Ганбаа,Насанбаяр түүний нөхдүүдээс асуу сэтгүүлчид ээ.
Бусдаас ухаалаг зальжин жүүд нар яагаад шашинаа хаалттай байлгадаг нь ийм нөхдөөс хол байхыг боддогт нь холбоотой
Удахгүй манайд ийм ёслол болох биз. Мөнгө өгөөд хууль хүчнийхэн.төр засгиыг нь аваад Элбэгээ.Насаа .Баярцогт гээд мүүний мангарууд буу тэврээд зогсож байвал гайхах зүйл байхгүй дээ