Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаниас “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны 1-р сарын дүнг танилцууллаа.Судалгаанд Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4751 орон сууцыг хамруулсан байна. Шинэ орон сууцны үнийн индекс 1,164 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.02 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.28 хувиар өссөн байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 0,923. Суурь үеэс 7.74%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 1.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.30 хувиар өссөн үзүүлэлт юм.