Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Оросууд олимпийн медальтнуудаа BMW-ээр шагнана – updown.mn

Оросууд олимпийн медальтнуудаа BMW-ээр шагнана

Оросууд Пёнчаны наадмаас шагнал хүртсэн тамирчдадаа BMW автомашинаар шагнах гэнэ. Оросын олимпийн медальтнуудыг дэмжих сангаас уламжлал ёсоор наадамд түрүүлсэн, мөнгөн, хүрэл медаль хүртсэн тамирчдаа машинаар шагнахаар болжээ. Ингэхдээ Германы BMW концернийн Х4, Х5, Х6 машин бэлэглэх гэнэ.

Олимпийн аваргууд Х6 машин авах бол мөнгөн медальтнууд Х5, хүрэл медальтнууд Х4 хүртэх гэнэ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болох юм байна.

Олимпийн медальтнуудад шагналд нь машин өгдөг уламжлал 2006 онд бий болсон түүхтэй. Өмнө нь Риогийн олимпийн наадмын аваргуудад мөн л BMW  Х6 машин бэлэглэж байсан юм. Харин мөнгөн медальтнууд Х4, хүрлүүд Х3 авч байжээ. Харин Сочигийн олимпийн медальтнуудад Mercedes-ийн GL, ML, GLK загваруудыг өгч байв.

Олимпийн медальтнууд аваргууд машинаас гадна Засгийн газраас мөнгө авна. Энэ жил 1,2,3 дугаар байрын мөнгөн шагнал өмнөхийн адил байна.

Өөрөөр хэлбэл мөнгөн медаль хүртсэн бол 2,5 сая рубль, хүрэл хүртсэн бол 1,7 сая рубль авна. Харин алтан медальтнууд 4 сая рубль авна.

Үүнээс гадна тамирчдыг бүс нутаг, спортын холбоодын шагнал хүлээж байна. Жишээлбэл Краснодар мужид алт хүртсэн тамирчдаа 2 сая рублиэр шагнах бол мөнгө хүртсэн нь 1,5 сая, хүрэл бол 1 сая рублиэр шагнаж урамшуулахаар болжээ. Харин Тюменийнхэн алтыг 3 сая, мөнгийг 2,5 сая, хүрлийг 2 саяар үнэлжээ.

One thought on “Оросууд олимпийн медальтнуудаа BMW-ээр шагнана

  1. mongol zaluu 2018-02-28 16:47 at 16:47

    mongoliin tamirchid haa bna, yu belegleh gej bna,

    ichmeer damshig,

    Хариулах

mongol zaluu-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн