ОХУ-ын Тува улсын дөрвөн иргэд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсан хэргийг цагдаа нар илрүүлэн саатуулжээ. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын наймдугаар багийн иргэн А-ийн адуу хулгайд алдагдсан гэх гомдол мэдээллийн дагуу сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын хамтаар эрлийн ажиллагаа явуулсан байна. Тиймээс хил орчмын бүс нутагт оршин сууж байгаа малчин, ард иргэдэд хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.