Хойд Солонгосын удирдагч асан Ким Жон Ил нь хүү Ким Жон Уны хамт Бразил улсын иргэний хуурамч паспорт ашиглан 1990-ээд оны үед барууны орнуудад зорчиж байсныг тагнуулынхан илрүүлжээ. Энэхүү фото хуулбартайгаа гарсан мэдээллийг шалгаж эхэлсэн байна. Бразилын хоосон паспортыг гадаадын консулууд руу илгээж, тэнд нь хэвлэж гаргадаг байна.

Кимийн гэр бүлийнхэн хуурамч паспортоор өрнөдийн хоёр ч орноос виз авахаар мэдүүлж байсныг өрнөдийн тагнуулын байгууллагын таван эх сурвалж баталжээ. Паспортууд дээр Ким Чен Уныг “Josef Pwag”, Ким Жон Илийг “Ijong Tchoi” гэсэн нэрээр нэрлэсэн байв.

Харин тухайн үед тэдэнд виз гарсан эсэх тодорхойгүй байгаа аж. Эдгээр паспортуудаар Бразил, Япон, Хонг конгод зорчсон байх магадлалтай гэнэ.  10 жилийн хугацаатай олгогдсон паспортуудыг Прага дахь Бразилийн элчин сайдын яам 1996 оны хоёрдугаар сарын 26-нд хэвлэсэн гэх дардас байгаа юм.

Ким Чен Уны паспорт дээр төрсөн өдрийг нь 1983 оны хоёрдугаар сарын 1 гэсэн бол эцгийнх нь паспорт дээр 1940 оны дөрөвдүгээр сарын 4 гэсэн байна. Тэднийг Бразилийн Сан Пауло хотод төрсөн гэж бүртгэжээ.

Ким Чен Ун багадаа Швейцарийн олон улсын дунд сургуульд элчин сайдын жолоочийн хүүхэд гэсэн хуурамч нэрээр суралцаж байсан гэх баримт байдаг.

By updown

3 thoughts on “Ким Чен Ун эцгийнхээ хамт хуурамч паспорт ашиглан гадаадад аялдаг байжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн