Хоёр настай охин ааваасаа хоёр алхам холдоод л хулгайд алдагджээ

2018-02-27 15:381min0
Untitled-11

Энэтхэгийн Мумбай хотын ажиглалтын камерт 2 настай Фатима Ширан охин дэлгүүрээс гудамжинд гараад танихгүй хүнтэй хэрхэн тааралдаж байгаа бичлэг үлджээ. Гэтэл өнөөх танихгүй этгээд нь юу ч болоогүй мэт охиныг тэвэрч аваад явчихжээ.

Охины аав хүүхдээ гадаа тоглохоор гарахад нь харжээ. Ингээд түүний араас гарч, нэрээр нь дуудтал алга болсон байв.

499B077F00000578-5436221-image-a-20_1519656679128 Хоёр настай охин ааваасаа хоёр алхам холдоод л хулгайд алдагджээ

499B078900000578-5436221-image-a-21_1519656681695 Хоёр настай охин ааваасаа хоёр алхам холдоод л хулгайд алдагджээ

“Фатима гадаа дөнгөж гарсан. Тэгээд бид араас нь гарч, дуудтал олоогүй. Би шууд цагдаа дуудсан” хэмээн охины аав ярьжээ.

Цагдаа нар ажиглалтын камерыг шүүж, гэмт хэрэгтэн хүүхдийг яаж хулгайлж байгааг бичиж авчээ. Зургаан цагийн дараа тэд 28 настай Сандип Парабыг баривчилсан байна. Одоогоор түүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь тодорхойгүй байна. Эмч нар охины биеэс шарх, гэмтэл, хүчирхийллийн ул мөр олоогүй аж.

https://www.youtube.com/watch?v=B1ZSmuA_taA

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй