Архаг ханиалга хүнд олон таагүй асуудал үүсгэдэг. Амьсгалахад хэцүү байхаас эхлээд унтаж чадахгүй байдалд ордог.
Ялангуяа дархлаа нь суларсан хүүхдүүд ханиалгад илүү өртөмтгий байдаг. Ингээд эмчид үзүүлэхэд хэдэн сиропон эм бичин өгч, нэмэр болохоосоо илүү нэрмээс болдог билээ.
Тэгвэл архаг ханиалгыг дарах маш энгийн арга байна. Энэ бол цагаан гаагаар жин тавих юм.
Танд юу хэрэг болох вэ?
- Хоолны 1 халбага шинэхэн цагаа гаа эсвэл цагаан гааны нунтаг
- Хоолны 1 халбага оливын тос, зөгийн бал
- Хоолны 1 халбага ширхэгтэй гурил
- Салфетка
- Бинт эсвэл наалт
- Самбай
Бэлтгэх арга:
1.Гурилаа оливын тостойгоо хольж, зуурмаг бэлтгэнэ.
2.Зөгийн бал нэмээд сайтар хутгана.
3.Бага зэргийн цагаан гааны хальсыг хутгаар, эсвэл цайны халбагаар хусч цэвэрлэнэ.
4.Цагаан гаагаа дөрвөлжин хэлбэртэй хэрчээд сармис нунтаглагчинд хийх буюу үрүүрээр үрнэ.
5.Самбайгаа 8 давхар болгоод нэг талд нь цагаан гаа, зөгийн балны нунтгаа түрхэнэ.
6.Самбайныхаа хоёр дахь талаар нь эхнийхийгээ хучиж, гурван талыг нь нямбайлан битүүлнэ.
7.Ингээд шархны лентээр нааж тогтооно.
8.Уг жингээ цээжин дээрээ тавьж, бинт юм уу шархны лентээр тогтооно.
Уг жинг уушгинд нааж болно. Гэхдээ зүрхэн тушаа газар тавьж болохгүйг анхаараарай. Насанд хүрэгчид нэг шөнө тавьж болох бол хүүхдүүдэд гурван цагаас хэтрүүлэхгүй тавихыг зөвлөдөг.
Анхааруулахад хэрвээ уг жинд орсон ямар нэгэн зүйлээс харшилтай бол тавихгүй байхыг зөвлөж байна.