Сибириэс ирсэн хүйтэн уур амьсгал Европын хэд хэдэн улсад тогтжээ. Британийн хэвлэлүүд энэхүү хүйтрэлийг “Дорнын араатан” хэмээн нэрлэсэн байна. Цаг уурчдын мэдээлснээр Их Британийн газар нутагт хүйтэн уур амьсгал, их хэмжээний хур тунадас энэ долоо хоногийн дунд хүртэл үргэлжлэх юм байна.
Агаарын хэм -10 градус болтол буурах төлөвтэй байгаа аж. Үүний улмаас агаарын нислэг, галт тэрэгний хөдөлгөөн хойшлогдож болзошгүй. Гар утасны сүлжээ, цахилгаан ч тасалдаж болзошгүй гэж Цаг уурын албаны төлөөлөгчид мэдэгджээ. Францын 37 муж ч хүйтэнд бэлтгэж, 1.3 мянга гаруй орон гэр хүнийг түр орогнуулах байранд оруулсан байна. Түүнчлэн Австри, Унгар, Итали, Испани ч эрс хүйтрэх төлөвтэй байгаа юм.
2 comments
Za manaihan bidend bolomj garch irlee nehii deel esgii gutlaa europe ruu shahna shv. Manai darga nar ochood sain shahaad uguurei. Ashgiin 15%g ugnu shv.
-10 С эрс хүйтэрч гэнэ чааваасдаа