Эдүгээ 33 настай Мексизийн иргэн Хуан Педро Франко бол  590 кг жинтэй дэлхийн хамгийн тарган эр юм. Тэрбээр хэд хэдэн удаа ходоодны мэс засал хийлгэж, дасгал сургуулилт, хоолны хатуу дэглэм сахисны үр дүнд 137 кг жин хаяж мянган фунтээр буюу 453 кг болтолоо туржээ.  Жилийн өмнө мексик эр илүүдэл жингээсээ салахаар шийдсэн нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн онд “Гиннесийн ном”-д бичигдсэн юм.

Мэргэжилтнүүд  Франког турж,  буйдангаас өөрөө өндийж чаддаг болно хэмээн найдаж байгаа аж. Тэрбээр мэс засал хийлгэхээс гурван сарын өмнө хоолны дэглэм барьж, шаардлагатай жинг хасч чаджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, Мексик улс өсвөр насныхны таргалалтаар дэлхийд тэргүүлдэг. 2015 оны аравдугаар сард 435 кг жинтэй Мексикийн иргэн Андрес Морено Сепульведа ходоодныхоо 70 хувийг тайруулах мэс засал хийлгэхээр явсан ч харамсалтай нь нас барсан юм. Түүнийг тээвэрлэхэд долоон хүн шаардагдсан байдаг.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн