“Феннийн эрдэнэс” буюу 2 сая гаруй долларын өртөгтэй эрдэнэсийг уран зургийн диллер, цуглуулагч, Вьетнамын дайны ахмад дайчин, археологич Форрест Фенн АНУ-ын хадан цохиотой ууланд нуусан гэдэг.
Тэгвэл саяхан Йеллоустоны үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгэн эр энэхүү цуглуулгыг хайж байгаад хадан цохионоос унаж, амиа алджээ. Тэрээр энэ эрдэнэсийн эрэлд гарч, амиа алдсан 4 дэх хүн юм.
“Феннийн эрдэнэс”-ийн авдарт эртний зоос, цул алт, XVII зууны үеийн бөгж, алмааз, индраанил, номин, Хятадын нефритэн баримал, Энэтхэгийн Колумбын үеийн бугуйвчнууд зэрэг байгаа гэнэ.
Феннийн хувьд үнэт эдлэлийн өртөг нь 10 сая доллараас давсан үед эргэн ирж, авах төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Цуглуулагч, саятан Форрест Фенн эрдэнэсээ 8 жилийн өмнө ууланд нуусан юм.
87 настай Фенн “Мөрдөсийн хүсэл” номондоо 2010 онд эрдэнэсээ нуух үед 65 мянга гаруй хүн түүнийг эрсэн ч гурван нь амиа алдсан гэж бичжээ.