Венесуэлийн Яракуй мужид подстанц дэлбэрсний улмаас 8 муж тог цахилгаангүй болжээ. Энэ талаар тус улсын Эрчим хүчний сайд Луис Мотта Домингес мэдэгдсэн байна.
Мотта Домингесийн хэлснээр подстанцын дэлбэрэлтийг ирэх 04 дүгээр сарын 22-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нөхцөл байдлыг тогтворгүй болгох зорилгоор зориуд үйлдсэн гэнэ.
“Бид өөр сүлжээгээр цахилгаан түгээлтээ сэргээх гэтэл хамгаалалтын систем нь мөн л гэмтсэн байсан” гэж Мотта хэлжээ.
Одоогийн байдлаар ганцхан Тачира муж л тог цахилгаангүй байна.