Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын  Ерөнхий сайдаар хоёр жил гаруй  ажилласан Н.Алтанхуяг  “Монголын төрд шударга ёсны хямрал боллоо” хэмээн сүржин мэдэгдэж, АТГ-т хүртэл шалгуулахдаа хэвлэл, телевизийнхнийг дууддаг.  Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг.

Харамсалтай нь  тэр  шударга ёс ярьдаг шигээ “энхийн цагаан тагтаа” биш. Тэр Ерөнхий сайд байхдаа ах дүү, амраг садангийн бүлэглэлийг төрийн албанд бий болгосон гэлцдэг.  Хүргэн Дэнзэнгээ ЗГХЭГ-ын дарга болгож, улмаар төрсөн дүүгийнх нь  охин Уянга болон охин А.Саранзаяа нарын нэр нь хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор  нэр нь нэг хэсэгтээ л дуулдаж байгаад чимээ алдарсан.

Н.Алтанхуягийн нэртэй холбоотойгоор Цэвэр агаар сангийн 5 тэрбум, 2012-2014 онд Н.Алтанхуягийн туслах байсан М.Тулга оролцоотой хийгдсэн 4,2 тэрбум төгрөг, Нүүрс хөтөобөрийн 13 тэрбум, хүргэн Дэнзэнгийн нэр холбогдсон 17 тэрбумын тендер гэхчлэн түүнтэй холбоотой асуудлын талаар ийм нэгэн бичлэг тухайн үед олны хүртээл болж байв.

Шударга ёс ярьдаг Н.Алтанхуяг өөрөө шударга байж чадсан уу гэсэн асуултын хариу нь энэ бичлэг болж үлджээ.

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/1gcdea4ha

By updown

One thought on “Шударга ёс ярьдаг Н.Алтанхуяг өөрөө шударга байж чадсан уу?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн