Хятадын анхны тойрог замын станц болох “Тяньгун” ирэх дөрөвдүгээр сарын 10-ны үед дэлхийн агаар мандлын нягт давхаргад орж ирнэ гэж Америкийн Сансрын орон зайн хяналтын системийг ашигладаг мэргэшсэн сайт мэдээлжээ.
8.5 тонн жин бүхий уг станцыг IADC буюу Сансрын хог хаягдлыг судлах агентлаг хоорондын комисс ажиглах юм байна. Станцын шатаагүй үлдсэн хэсгүүд дэлхийн гадарга дээр унах магадлал өндөр байгаа гэнэ. Европын сансрын агентлагаас яг хэзээ унах өдрийг нарийн тодорхойлж чадаагүй, гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 17-ны хооронд унана гэж байсан билээ.
Тус станц сансрын тойрогт 2011 оноос үйл ажиллагаа явуулж, Хятадын сансрын нисгэгчдийн хоёр аяллыг хүлээн авсан юм.