Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан АН-ын гишүүнчлэлээ сэргээхээр намынхаа удирдлагад хандсан гэх мэдээлэл байна. Түүний хүсэлтийг АН-ын удирдлагууд хэрхэн хүлээн авч, цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн улс төрийн хүрээнд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болж мэдэх нөхөн сонгуульд МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-аас ЕТГ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарын нэг нь нэр дэвшиж магадгүй гэх яриа өрнөж байна. Мөн МАХН-аас МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нэр дэвшиж магадгүй ба хэрэв Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  дэвшвэл Н.Энхбаяр түүнтэй өрсөлдөхөөс татгалзахгүй бололтой.

Хэрэв хүчингийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шууд баривчлах нь тодорхой болбол УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох юм.

УИХ-ын тухай хуулийн 6.6-д

6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан

6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болсонд тооцно гэжээ.

By updown

9 thoughts on “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай өрсөлдөх үү?”
  1. Н.Энхбаярыг нэр дэвшээсэй гэж ард түмэн хүсч байна. Тарвагадорж одоо болноо хэрэггүй.

  2. Оюунбаатар дэвшинээ!Юун Гарамгай шоронд нь явуул.Юун Элбэгээ Зи .Энхболд Хэнтийхэн хүлээж авахгүй…

  3. Шал худлаа цуурхал тараагаад нөгөө ОРКууд нь шууд үнэмшээд шаачхийн, Гантулгыг баривчилж болно. гэхдээ эгүүлэн татаж байгаа хэрэг биш шдээ. Ер нь баривчилсан ч эс баривчилсан ч заавал бүхэн эрхийг нь түдгэлзүүлж байж шүүнэ. Шүүхийн шийтгэх тогтоол гарсан ч УИХын тогтоолоор эгүүлэн татна. тэр болтол зөндөө зай байна юун яарсан гарууд вэ, эгүүлэн татахгүй ч байж болно. тэр тохиолдолд бүрэн эрхийн хугацааг дуустал шүүхийн шийдвэр царцана. олон юм байна оркуудаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн