Порно одын хөрөг арвин ургац хураахад тус болжээ

Энэтхэгийн нэгэн фермер өвөрмөц мануухай бодож олжээ. 45 настай Ченчу Редди томчуудын киноны од Санни Леоны зурагтай плакатыг Андхра-Прадеш мужид байрлах талбайнхаа дэргэд байрлуулжээ. Сүсэг бишрэлтэй фермерийн үзсэнээр энэ нь тосгоных нь атаархуу нэгний цагаан хэл амнаас сэргийлж, тохиолдлын хүмүүс орж ирэхээс хамгаалах гэнэ.

Хүмүүс улаан өнгийн усны хувцас өмссөн канад, энэтхэг гаралтай жүжигчний зургаас харц салгаж чадахгүй болсноор байцай нь цагаан хэл аманд өртөхгүй ургах болсон гэнэ. Энэ жил тэрбээр анх удаа байцайгаа ахиухан тариалж чаджээ.

Тэрбээр “Би олон жилийн турш зөвхөн алдагдалд л орж явсан. Эхэндээ суулгац маань эрүүл харагдаж байсан ч ямар нэгэн юм нь болохоо больж, байцайны ургац алдагддаг байсан. Энэ жил би 10 акр газраасаа бүгдээс нь сайн ургац авах гэж байна. Гэхдээ би цагаан хэл амнаас яаж сэргийлэх билээ? Ингээд бодож бодож байгаад Санни Леонегийн плакатыг авч, талбайдаа байрлуулсан. Одоо хэн ч миний ургац руу илүү харахаа больсон” гэжээ.

2 thoughts on “Порно одын хөрөг арвин ургац хураахад тус болжээ

  1. ккк 2018-02-21 15:29 at 15:29

    Энэ юу гэсэн үг вэ гэхээр тариалангийн талбайг нь харж хар цагаан атаархал нь төрөхийн оронд энэ хүүхний зургийг харж боовоо саачихаад санаа нь амраад яваад өгдөг гэсэн үг

    Хариулах
  2. хахахаха 2018-09-19 11:58 at 11:58

    хахаха

    Хариулах

хахахаха-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн