Энэтхэгийн нэгэн фермер өвөрмөц мануухай бодож олжээ. 45 настай Ченчу Редди томчуудын киноны од Санни Леоны зурагтай плакатыг Андхра-Прадеш мужид байрлах талбайнхаа дэргэд байрлуулжээ. Сүсэг бишрэлтэй фермерийн үзсэнээр энэ нь тосгоных нь атаархуу нэгний цагаан хэл амнаас сэргийлж, тохиолдлын хүмүүс орж ирэхээс хамгаалах гэнэ.
Хүмүүс улаан өнгийн усны хувцас өмссөн канад, энэтхэг гаралтай жүжигчний зургаас харц салгаж чадахгүй болсноор байцай нь цагаан хэл аманд өртөхгүй ургах болсон гэнэ. Энэ жил тэрбээр анх удаа байцайгаа ахиухан тариалж чаджээ.
Тэрбээр “Би олон жилийн турш зөвхөн алдагдалд л орж явсан. Эхэндээ суулгац маань эрүүл харагдаж байсан ч ямар нэгэн юм нь болохоо больж, байцайны ургац алдагддаг байсан. Энэ жил би 10 акр газраасаа бүгдээс нь сайн ургац авах гэж байна. Гэхдээ би цагаан хэл амнаас яаж сэргийлэх билээ? Ингээд бодож бодож байгаад Санни Леонегийн плакатыг авч, талбайдаа байрлуулсан. Одоо хэн ч миний ургац руу илүү харахаа больсон” гэжээ.
2 comments
Энэ юу гэсэн үг вэ гэхээр тариалангийн талбайг нь харж хар цагаан атаархал нь төрөхийн оронд энэ хүүхний зургийг харж боовоо саачихаад санаа нь амраад яваад өгдөг гэсэн үг
хахаха