Зурхайчид хүнийг төрсөн ордоосоо хамаараад өөр өөр байдаг гэдэгт итгэдэг. Тэгвэл 12 орд дотроо хамгийн залхуу 3 орд аль нь вэ?
Загас
Загасныхан бол романтик хүмүүс. Мөрөөдөх, ойр дотны хүмүүсийнхээ төлөө санаа тавих маш их дуртай. Ойр тойрны хүмүүсийнхээ сэтгэлийн хөдлөлийн нарийн сайн мэдэрдэг. Тийм болохоор баяр хөөр, тайван дулаан орчин, энх амгалан газар руу үргэлж тэмүүлдэг.
Гэхдээ тэр үнэхээр залхуу. Ялангуяа энэ нь ахуйн асуудалд хамаатай. Загасныхан бүгдийг эцсийн мөчийг нь тултал хойшлуулдаг. Аз таарвал аль болох үүрэг хариуцлагаасаа зугтахыг хичээнэ. Загасныхан гоё сайхан юманд тэмүүлдэг болохоор газар дээрх дээрх энгийн зүйлийг сонирхдоггүй.
Арслан
Олны анхаарлын төвд байдаг, сэтгэл хөдлөл хурц орд. Тэд эргэн тойрныхны анхаарал сонирхлыг яаж татах вэ гэдгээ сайн мэднэ. Арслангууд бол маш сонирхолтой ярилцагч. Үргэлж мартагдахааргүй сэтгэгдэл үлдээж чаддаг.
Арслангууд ажилдаа толгой мэдүүлэн махран сууж чадна. Гэхдээ түүнд удирдан захирч, тушаал лүндэн буулгаж байх нь илүү дээр санагддаг. Даргын дүрд бол түүнтэй эн зэрэгцэхүйц хүн үгүй. Харин тэр захирагдах дургүй. Аль болох бүх зүйлийг өөрийнхөө ая тухад зохицуулахыг хичээдэг.
Гэхдээ арслангууд даргынхаа хүндлэлийг хүлээчих юм бол бүхий л даалгасан ажлыг нь урам зоригтойхон хийж дөнгөнө. Арслангууд ахуйн аар саар асуудалд нийцэхээргүй хүмүүс. Энэ бол араатны хааны хийдэг ажил биш. Тэд чөлөөт цагаараа амрах буюу хурц тод сэтгэгдэл төрүүлэх зүйлсийн эрэлд гарч өгнө.
Жинлүүр
Жинлүүрүүд төрөлхийн аль болох тэнцвэртэй байдлыг хангаж, эв зүйтэй амьдрахыг оролддог орд. Тэд чамин тансаг зүйлийг үнэлдэг, биеэ аль болох сайхан авч явдаг, гоё сайхан зүйлд дуртай гээд гоо зүйн жинхэнэ мэдрэмжтэй нөхөд.
Гэхдээ жинлүүрүүдийг залхуурал, хөдөлмөр ар араасаа ээлжлэн дагасаар байдаг. Тэд эрч хүч, урам зориг, хийх хүсэл дүүрэн байхад юуг ч хийж дөнгөх бол харин нэг л залхуурчих юм бол хуруугаа ч хөдөлгөхгүй хэвтчихнэ. Ийм үед тэднийг ганцааранг нь орхисон нь дээр. Учир нь түүнтэй залхуурсан үед нь харьцах тун төвөгтэй.
Гэхдээ маргааш бүх зүйл өөрчлөгдөхийг бүү мартаарай. Удахгүй залхуурал нь арилж, жинлүүрийнхэн ажлаа урам зоригтойхон хийх болно.