Сингапурын 21 болон түүнээс дээш насны иргэн бүр Засгийн газраасаа нэг удаагийн “хонгбао” буюу 100-300 сингапур доллар (76-230 америк доллар) авна. Учир нь тус улсад энэ санхүүгийн жилд төсөв нь дээд хэмжээний ашигтай гарахаар болжээ.

Ингэхдээ жилд 21 мянга хүртэлх америк долларын орлоготой сингапурчууд 230 америк доллар авах бол 21-77 мянган америк долларын орлоготой нь 150 америк доллар, 77 мянгаас дээш америк долларын орлоготой нь 75 америк доллар авна гэж заажээ. Нэгээс олон хөрөнгийн объекттой хүмүүс орлогоосоо үл хамааран 75 америк доллар хүртэнэ.

SG бонус хэмээх энэхүү хөтөлбөрийг оны сүүлчээр хэрэгжүүлэх бөгөөд 533 сая америк доллараар гаргахаар төлөвлөжээ.

“Энэ бол Засгийн газар Сингапурын хөгжлийн үр шимийг иргэдтэйгээ хуваалцдаг эртний уламжлалыг харуулж байгаа юм” хэмээн тус улсын Сангийн сайд Хэнг Свей Кит мэдэгдсэн байна.

Энэ санхүүгийн жилийг өмнөх жил буюу 2017 онтой харьцуулахад төсөв нь 9,61 тэрбум сингапур доллараар нэмэгдэх төлөвтэй байна. Гэхдээ Сангийн сайд нь “Бид ийм зүйл жил болгон тохионо гэж хүлээхгүй байна. Энэ бол бүтцийн илүүдэл биш, аз, ховор тохиол гэж үзэхээс өөр аргагүй. Манай урт хугацааны санхүүгийн төлөвлөлт ховор азанд үндэслэгдэж хийгдэх ёсгүй” гэжээ.

Хэнг Свей Китийн хэлснээр SG бонусаас гадна жилд 5 тэрбум долларыг төмөр замын шинэ шугам барихад зориулж, Төмөр замын дэд бүтцийн санд нийлүүлэх юм байна. Мөн 2 тэрбумыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээнд ашиглах ElderShield болон бусад тэтгэлгүүдэд зарцуулна.

Ерөнхийдөө тус улсын Засгийн газар бэлэн мөнгийг нэг бус удаа тарааж байсан удаатай. 2011 онд л гэхэд жилийн 22 мянган америк долларын орлоготой насанд хүрсэн иргэд нь 610 америк доллар авсан бол 77 мянгаас дээш америк долларын орлоготой иргэд нь 76 америк доллар авч байв.

Мөн 2008 онд ч 100-700 америк долларын тэтгэмж өгсөн байна.

By updown

4 thoughts on “Сингапурын засаг захиргаа бүх иргэндээ 300 доллар тараана”
  1. манайд ингэж тараах мөнгө гарах л байсан Даанч хэдхэн хүн хуулийн цоорхойг ашиглан гадаадад гаргачихаад байгаа гэсэн. дээр байгаа томчууд хоорондоо тохиролцоод монголын их мөнгийг хадгалчихсан байгаа гэдэг шүүүүүүү

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн