Интернэтэд Холливудын нэрт од, 45 настай Кэмерон Диасын жирэмсэн байгаа зураг тархжээ. Кэмерон болон түүний нөхөр, 38 настай Бэнжи Мэдден нар удахгүй аав ээж болох нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон билээ.
Жүжигчин бүсгүй ээж болох гэж нэлээд тэмцсэн бөгөөд эцсийн найдвараа алдаад байсны эцэст жирэмсэлж чаджээ. Аз жаргалтай Кэмерон өдгөө Беверли-Хиллзэд гэрээ тохижуулаад элдэв арга хэмжээнд ч орох завгүй явна.
Жүжигчинтэй ойр эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр карьераа орхиж, бүхий л цаг заваа нөхөр, хүүхдэдээ зориулахыг хүсч байгаа гэнэ. “Кэмерон ажил хийхийг хүсэхгүй байгаа. Түүнд гэрийн эзэгтэй байх нь таалагдаж байгаа гэсэн. Одоо бол тэр ээж болохыг хүслэндээ автаж, хүүхдээ хувь заяаны жинхэнэ бэлэг гэж үзэж байгаа” хэмээжээ.
Тэгвэл алдарт од саяхан Беверли-Хиллзийн нэгэн худалдааны төвд яваа нь олны нүдэнд өртжээ. Бие давхар болсон тэрбээр өргөн жийнс, сул чөлөөтэй ноолууран цамц өмсчээ.