Эрүүл мэндийн яам болон харьяа 16 байгууллага, нийслэлийн Эрүүл мэндийн газар энэ сарын 15-наас өчигдрийг хүртэл эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлжээ. Мөн улсын хэмжээнд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, түргэн тусламжийн төв 24 цагаар үйл ажиллагаа явуулж, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд эрүү нүүрний төв баярын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажилласан байна.
Сар шинийн баярын үеэр улсын хэмжээнд яаралтай түргэн тусламжаар 12878, амбулториор 9783 дуудлага хүлээн авчээ. Үүнээс хүүхдийн 2467, насанд хүрэгсдийн 2528, осол гэмтлийн 883, архины хордлого 487, төрөх 630, бусад 3355 дуудлага авч үйлчиллээ.
Эх сурвалж: ЭМЯ
2 comments
НОХОЙ ЖИЛД 630 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ.
Нохой жил ийм хурдан өнгөрчихөө юу ??? Өнөөдөр чинь шинийн 5 биз дээ ?
duudlaga awsan ni yum u ali esvel tursun ni yum u garchigaa onooj ogoochee muu nusakuudaa