Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл 2-р сарын 19-ний өдөр эхэлж, 3-р сарын 19-ний өдрийн 00:00 цагт дуусах болно. Шалгалтын бүртгэл http://shalgalt.itpd.mn хаяг дээр явагдаж байна.
Дараах иргэд эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлнэ. Үүнд:
- Багш мэргэжлийн бакалавраар их, дээд сургуулийг шинээр төгсөгч
- Багш мэргэжлийн бакалавр эзэмшүүлэх хөрвөх сургалтад хамрагдсан
- Багшлах эрх нь цуцлагдсан иргэд
Шалгалтад бүртгүүлэх материал:
- Багш мэргэжлийн бакалаврын дипломын сканердсан файл жич: Хэрэв багш бус мэргэжлээр төгссөн бол багшийн мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөрвөх сургалтын дипломоо хамт хавсаргана.Мөн өмнөх мэргэжлийн бакалаврын дипломын мэдээллийг оруулна.
- Шалгалтын хураамж 35,000 /гучин таван мянга / төгрөг төлсөн банкны хуулга сканердсан файл. Шалгалтын хураамжийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн төрийн сангийн 100900015010 тоот дансанд шилжүүлнэ. Хүлээн авагч дансны нэр: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Гүйлгээний утга: Овог, нэр, РД
- Чээж зураг файлаар
Анхаарах зүйлс
- Бүртгэлийн систем рүү оруулж буй файлын хэмжээ 5MB-аас хэтрэхгүй байлгахад анхаарна уу. Учир нь таны интернет удаан бол зурган мэдээлэл илгээгдэхгүй байх хүндрэл учирдаг.
- Магистрын диплом оруулахгүй болохыг мэдэгдье. Тиймээс заавал багш мэргэжлийн бакалаврын дипломоо оруулаарай.
- Дипломын нүүр хуудас гэсэн хэсэгт дипломын хавтасны зураг оруулахгүй байхыг хүсье.
- Онлайнаар бүртгүүлсний дараа өөрийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон нууц үгээрээ нэвтэрч орж мэдээллээ шалгаарай.
Бүртгүүлж дууссаны дараа http://esurgalt.itpd.mn цахим хуудас дээр шалгалтад бэлтгэх онлайн сургалтад хамрагдах аж.
Эх сурвалж: БСШУСЯ
1 comment
bagsh emch naraas meregjil e surtahunii SHALGALT zaaval avah heregtei hund hurch ajildag meregjil uchir Adistatchilah mash chuhal jil shuu