Өмнөд Солонгост Пёнчан-2018 өвлийн олимп амжилттай үргэлжилж байна. Манай улсаас эх орноо төлөөлөн  хоёр тамирчин нэг дасгалжуулагч оролцсон юм. Тамирчдын хамт явсан салбарын сайд, дарга нар нь урдаа зогсоогоод загнаж байгаа нь гэх тайлбар бүхий зураг түгсэн. Энэ тухай Монголын баг бүрэлдэхүүнийг ахлан явсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ойлголт зөв бол үг, үйлдэл зөв. Сошиалаар тарж буй зургийг тэмцээнээс өмнө авсан юм шүү дээ. Сайд нь ирээд бидэнтэй хурал хийх үеэрээ тамирчдынхаа дэглэм амралтын нь алдагдуулахгүй гээд түр уриад баяр хүргэж амжилт хүсээд, урамшуулал өгөөд явсан юмсан даа” гэсэн тайлбар өгчээ.

By updown

3 thoughts on “Б.Бат-Эрдэнэ: Зургийг тэмцээнээс өмнө авсан”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн