Өмнөд Солонгосын Samsung компани хүний харц, гарын хөдөлгөөнийг ажиглаж, дуу хоолойгоор нь таньдаг тусгай дэлгэц бүхий дрон бүртгүүлжээ. Энэ талаар The Verge хэвлэлд бичжээ.
Шинэ бүтээлийн гэрчилгээнд зааснаар дроныг ажиглалтын камер, системээр тоноглосон гэнэ. Уг дроны хурд, чиглэлийг нүд, гар, толгойн хөдөлгөөнөөр удирдана. Үүнээс гадна дрон ямар ч нэмэлт хөдөлгөөнгүйгээр хэрэглэгчээ автоматаар ажиглах чадвартай.
Samsung компани энэхүү нисгэгчгүй нислэгийн аппаратанд хөдөлгөөний чиг заагч, акселерометр, GPS, Wi-Fi зэргээс гадна чичирхийллийн систем, дуу хоолой таних систем зэргийг суурилуулжээ. Үүнээс дрон нь эзнээ явах, харцаа өөрчлөх үед тохиромжтой байрлал авах зориулалттай.